М.Оюунчимэг: Хүүхэд хамгаалалтай холбоотойгоор төсөвт суулгасан 14.3 тэрбумаар юу хийхээ тодорхой болгох шаардлагатай
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-11-03

УИХ-ын чуулганы үеэр “Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаар явуулсан УИХ-ын хяналтын сонсгол"-ын тайлан, сонсгол явуулсан талаарх санал дүгнэлтийг танилцуулав.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Хүүхдийн эрхийг хамгаалах нээлттэй сонсгол ажил хэрэгч, үр дүнтэй болсон. Одоо хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой цогц хууль орж ирж байгаа.

Хүүхдэд аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд  камержуулалтын асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Төсвөөс тэдэн хувь нь камержуулалтад зарцуулагдана гэсэн хэрнээ энэ заалт огт хэрэгжихгүй байгааг цагдаагийн байгууллагынхан нээлттэй сонсголын үеэр хэлж байсан.

Бид Чингэлтэй дүүрэгт камержуулалтын 50 хувийг шийдсэн. Хулгай, гэмт хэрэг 40 орчим буурсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Тэгэхээр төсөв хэлэлцэж байгаа энэ үед камержуулалттай холбоотой асуудлыг шийдэх нь чухал.

Хүүхэд хамгааллыг цогцоор авч үзвэл 11 тэрбум шаардлагатай гэсэн үнэлгээ гарсан бол одоо 14.3 тэрбум төгрөг болж байна. Үүгээр яг юу хийхээ тодорхой болгох шаардлагатай. Мөнгийг нь нэмээд байдаг үр дүн гарахгүй бол хэцүү" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.76.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.