Хайлааст, Чингэлтэй, Дамбадаржаа орчмын айлыг орон сууцжуулахад дулаан хангамж хүрэлцээтэй
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-11-04

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир ерөнхий төлөвлөгөөтэй дүүрэг байгаа юу хэмээн асуув. 

Түүний асуултад Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Хот зургаан дэд төвтэй болоход дэд бүтцийн хувьд арай бодлого хэрэгжинэ. Баянхошуу дэд төвийн барилга угсралтын ажил аль хэдийн эхэлчихсэн. Ирэх жилийн дөрөвдүгээр сард эхний 800 айлын орон сууц ашиглалтад орно. Мөн ирэх жил Сэлбэ дэд төвийн 12,000 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. 

Сэлбэ дэд төв дээр дулааны 28 МВт хүчин чадалтай дэд станц ажиллаж байгаа. Энэ нь ердөө 15 хувийн хүчин чадлаар ажиллаж байгаа. 2024 оны эхээр 65 МВт-ын станц ашиглалтад орсноор Долоо болон Таван буудал, Хайлааст, Чингэлтэй, Дамбадаржаа орчмын айлыг орон сууцжуулахад дулаан хангамж хүрэлцээтэй гэдэг дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд хэлж байгаа. Мөн тус төвийн хүрээнд усан хангамжийн асуудлыг шийдсэн. 

Эрчим хүчний хангамжийн хувьд энэ өвөл яг тулна. Эрчим хүчний хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд төслүүд хэрэгжиж байгаа. Дэнжийн мянгад газаар ажиллах дэд станц 2025 онд баригдана" гэдгийг хэллээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.76.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.