Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр зайнаас ажиллуулах боломж бий
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-11-03

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Төрийн албан хаагч нар долоо хоногийн нэг өдөр зайнаас ажиллаж болно гэсэн өөрчлөлт орж ирж байна. Хэчнээн төрийн албан хаагч хамрагдах вэ?" хэмээв. 

Түүний асуултад Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Цар тахлын үеийн зохицуулалтыг бид хийж үзсэн. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчдыг зайнаас ажиллах журмаар хоёр жил ажиллуулж байсан. Тиймээс ийм боломж бидэнд байгаа гэдгийг хэлмээр байна.

Нийслэлийн төр захиргааны байгууллагад ажиллаж буй 3,000 албан хаагчийн хувьд өмнөх шиг ажиллуулах талаар судалсан. Бусад төрийн байгууллагын тухайд тооцоо судалгаа гараагүй байна" хэмээв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.147.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.