“ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН ЭКСПО VI” ЭХЭЛЛЭЭ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-11-07
БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай хотын Ардын Засгийн газар хамтран 6 дахь удаагаа зохион байгуулж буй "Хятадын Олон Улсын Импортын экспо" өнөөдөр нээлтээ хийлээ. Гадаадын улс орнуудын Хятадын зах зээлд чиглэсэн экспортыг нэмэгдүүлэх, олон улсын худалдааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны боломжийг хуваалцах тус экспо Шанхай хотын Үндэсний үзэсгэлэнгийн танхимд 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлжилнэ.
 
2022 онд зохиогдсон 5 дахь удаагийн экспод дэлхийн 127 улсаас 2800 гаруй аж ахуйн нэгж оролцож нийт 461 мянган хүн үзэж сонирхож байсан бол энэ онд 128 улсын 3400 аж ахуйн нэгж өөрсдийн бүтээгдэхүүний сурталчлан танилцуулж 394000 хүн үзэж сонирхохоор бүртгүүлсэн байна.
 
Экспо нь нийт 500 мянган м2 талбайг хамарч буй бөгөөд ухаалаг тоног төхөөрөмж, шинэ дэвшилтэт технологи, автомашин, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, аялал жуулчлал, соёл, боловсрол, тээвэр логистик зэрэг үйлчилгээний салбар мөн олон улсын дүр төрхийн үзэсгэлэнгийн хэсгээс бүрдэж байна.
Монгол Улсаас тус экспод оролцох
Ерөнхий зохион байгуулагчаар Монголын Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, ажиллаж буй бөгөөд МҮХАҮТ-ын зүгээс үндэсний үйлдвэрлэгч ААН-үүдийг тус экспод нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцуулж байна.
Олон улсын дүр төрхийн хэсэгт Монгол Улс 136м2 талбайг уул уурхайн бус салбарын экспортын онцлох бүтээгдэхүүн сурталчлахаар тохижуулан 2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан олон улсад сурталчлах нэгдсэн өнгө төрхийг бүрдүүлэн ноос ноолуур болон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнээр оролцож байна. Нээлтийн арга хэмжээнд МУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Т.Бадрал, ЖДҮГ-ын Зээл төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр болон МҮХАҮТ-ын Үзэсгэлэнгийн газрын дарга Ч.Баттулга оролцлоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.155.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.