КАНАД МОНГОЛЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-11-09
ХХААХҮ-ийн сайдын зөвлөх Б.Батбаатар, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, тус газрын Бүртгэл, мэдээлэл, нэг цэгийн үйлчилгээний хэлтсийн дарга Э.Ундрал нар Канад Монголын Худалдааны Танхим болон Худалдааг Хөнгөвчлөх Байгууллага /Trade Facilitation Office/-ын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтад Канад Монголын Худалдааны Танхимын дарга С.Болор, Худалдааг Хөнгөвчлөх Байгууллагын Хөтөлбөрийн захирал Заки Мунши /Zaki Munshi/, төслийн зохицуулагч Махмуд Хоссэйн /Mahmud Hossain/ нар оролцов.
 
Канад Монголын Худалдааны Танхим нь хоёр орны бизнес эрхлэгчдийг холбож, боломжийг судлахад тусалдаг бөгөөд 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй бие даасан ашгийн төлөө бус байгууллага юм.
Худалдааг Хөнгөвчлөх Байгууллагын гол үйл ажиллагаа нь хөгжиж буй орнуудын ЖДҮ-г дэмждэг төдийгүй зөвлөгөө, мэдээлэл өгөх, ЖДҮ эрхлэгчдийг худалдан авагчидтай шууд холбож өгдөг. Түүнчлэн эмэгтэй бизнес эрхлэгчдийн бизнесийн чадавхыг сайжруулахад голлон анхаардаг байна.
 
Уулзалтын үеэр Канадад бизнесийн үйл ажиллагаа явуулах, ямар бараа бүтээгдэхүүн борлуулах талаар зах зээлийн судалгаа сайн хийх нь чухал гэдгийг онцолж байв. Канад улс руу бараа бүтээгдэхүүнээ гаргахын тулд мэдээллээ Худалдааг Хөнгөвчлөх Байгууллагын ДАТА-д үнэгүй бүртгүүлэх боломжтой гэдгийг энэ үеэр төслийн зохицуулагчид илэрхийлж байлаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.80.101)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.