Хотын стандарт хяналтын газрын дарга С.Төмөрдулам 2,5 тэрбумын ОРОН СУУЦТАЙ, 530 саяын ГАЗАРТАЙ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-11-09
С.Төмөрдулам нь 2020 оны 2 дугаар сарын 5-нд Хотын стандарт хяналтын газрын даргаар томилогдсон байна.

Тэрээр 1974-1984 онд Өвөрхангай аймгийн II бүрэн дунд сургууль, 1984-1989 онд ОХУ-ын Москва хотын Агаарын зураглал, геодези,картографын их сургуулийг геодезийн инженер мэргэжлээр төгссөн. Англи, орос хэлтэй. 1987-1993 онд Улсын геодези, зураг зүйн газрын Инженер геодезийн хэлтэст геодезийн инженерээр ажлын гараагаа эхлүүлж байжээ. Өдгөө Хотын стандарт хяналтын газрын даргаар ажиллаж байгаа билээ.

Хотын стандарт хяналтын газрын дарга жилийн орлого 24 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 161 сая төгрөг байна. 2,5 тэрбумын 2 нийтийн орон сууц, 1 хашаа байшин, 1 үйлчилгээний зориулалттай байгууламж, 5 авто зогсоол, 1 гүний худаг, 1 байгууламжтай. 600 саяын Lexus, 470, Prius, Kia, Бонго, Lexus, 570, Lexus, RX 350 гээд таван машинтай. Тэрээр 530 саяын эзэмших-3га-1, эзэмших-695м2-1, эзэмших-700м2-2 газартай. Хадгаламждаа 245 сая төгрөгтэй, 555 саяын зээлтэй аж. Мөн 12 саяын үнэт эдлэлтэй. Эрдэнэс Таван толгой ХК 3216ш, Новапартнерс ХХК 50%-ийн ногдол ашгийг эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.255.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.