ХЯТАДЫН "JD.COM" ЦАХИМ ХУДАЛДААНЫ ПЛАТФОРМТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-11-10
Цахим худалдааны сүлжээ дэлгүүр болох "JD.com" нь Хятадын хамгийн алдартай, нөлөө бүхий цахим худалдааны платформ бөгөөд Хятад даяар зургаан логистикийн төв, 360 гаруй суурин түгээх станцтай. JD Worldwide-ийн Үндэсний павильон төслийг 2015 оноос эхлэн хэрэгжүүлж, олон орнууд өөрсдийн үндэсний павильоноо нээсээр байна.
 Монголын үндэсний павильон (JD.com Mongolia National Pavilion)- ыг тус цахим худалдааны платформд албан ёсоор нээх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
 Нээлтийн үеэр талууд цаашид хамтран ажиллахаар Павильоны үйл ажиллагаа хариуцагч Шанхай Шинэ Трейдинг ХХК-ийн захирал Б.Золцэнгэл Жиндун группийн Үндэсний павильоны захирал Ма Инцай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын Зээл, төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газрын дарга Ч.Баттулга нар гарын үсэг зурлаа.
 Арга хэмжээнд Монгол Улсын Гадаад харилцааны Сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг, Монгол Улсаас БНХАУ Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд, Жиндун группийн Дэд ерөнхийлөгч Е Вэй, Дэд ерөнхийлөгч Ли Лө нарын зочид оролцсон юм.
JD.COM нь улс орнуудын үндэсний павильоныг нээж, цаашид "цахим" дэлхийн яармагийг зохион байгуулахаар төлөвлөж буй бөгөөд үйлчлүүлэгчид хүссэн зүйлээ хаанаас ч, хэдийд ч худалдаж авах боломжийг олгохоос гадна Үндэсний павильон хөтөлбөр нь ялангуяа COVID-19-ийн үед гадаадын үйлдвэрлэгчдийг Хятадын зах зээлд нэвтрэхэд маш их тусалсан байна.
JD.com групп нь 2017 оны эхээр технологийн чиглэлээр иж бүрэн өөрчлөлт хийсэн бөгөөд одоогийн байдлаар Жин Дун систем технологийн судалгаа, хөгжүүлэлтэд бараг 100 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
 Тус платформд өдөрт 10 сая хэрэглэгч зочилдог бөгөөд 1 тэрбум юанийн борлуулалт хийдаг байна. Өнөөдрийн байдлаар манай улсын 60 гаруй бүтээгдэхүүн тус платформд байршаад байна.
 Хятадын талаас Монголын ХАА-н бүтээгдэхүүн гаралтай бүтээгдэхүүн, тэр дундаа хүнсний бүтээгдэхүүнийг тус платформоор борлуулах хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлсэн бөгөөд цаашид энэ чиглэлд хамтарч ажиллахаар тохирлоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.211.239)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.