Чингэлтэй дүүрэг авто үйлчилгээний чиглэлээр сургалт зохион байгууллаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-11-09

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуй нэгжүүдэд сургалт зохион байгууллаа.

Сургалтаар Монгол улсад мөрдөгдөж байгаа “Авто тээврийн тухай хууль” болон дүрэм журам, стандартууд болон авто тээврийн салбарын хог хаягдлыг бууруулах менежментийг сайжруулах, хог хаягдлын талаарх боловсролыг дээшлүүлэх, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг таниулах зорилготой юм.

Өнөөдрийн сургалтад нийслэлийн Нийтийн тээврийн газрын Ачаа тээвэр, логистикийн хэлтсийн дарга Э.Нямсан, дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны дэд тэргүүн, доктор Г.Чинзориг, Шинжлэх ухааны академи, хими, химийн технологийн хүрээлэнгийн багш Л.Жаргалсайхан нар оролцлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.184.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.