ТОРОНТО ХОТ ЖДҮ-ЭЭ ДЭМЖИХ ГОЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР ДАМЖУУЛАН БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-11-13
ХХААХҮ-ийн сайдын зөвлөх Б.Батбаатар, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан тус газрын БМНЦҮХ-ийн дарга Э.Ундрал, ТЗУХ-ийн дарга Б.Мөнхцэцэг нар Торонто хотын захиргааны албаны хүмүүстэй уулзалт зохион байгуулав.
Уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайдын зөвлөх Б.Батбаатар, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан нар Монголын ХХААХҮ-ийн салбар болон жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн талаар товч танилцууллаа.
Канад улсын бизнес хөрөнгө оруулалтын хувьд хамгийн таатай 3 дахь том хот бол Торонто юм. Дэлхийн бүх үндэстэн ажиллаж амьдардаг хот гэдгээрээ онцлог. Канадын ДНБ 20 хувийн хангадаг санхүүгийн хамгийн том зах зээл.
Тус хот нь бодлогын хүрээнд ЖДҮ- г дэмжих гол үйл ажиллагаа нь нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан бизнес эрхлэгчдэд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байна.
Зөвлөх үйлчилгээг утсаар, мэйл хаяг болон биечилсэн хэлбэрээр үзүүлдэг. Старт ап-дад энэ үйлчилгээг түлхүү ашигладаг. Мөн олон хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тухайлбал, Худалдаа үйлчилгээг дэмжих хөтөлбөр. Энэ нь компанийн гадна нүүр царайг сайжруулахад дэмжлэн үзүүлдэг. Жишээ нь: кофе шоп, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан зам хийхэд нь дэмжлэг үзүүлэх гэх мэт.
Бизнесийн дотоод орчныгг сайжруулах хөтөлбөр
Гудамжны урлагийг дэмжих хөтөлбөр
Зуны компанийн хөтөлбөр. Энэ нь ахлах сургуулийн сурагчид, оюутны бизнесийг дэмждэг байна.
Тогтвортой үйл ажиллагаа явуулдаг ЖДҮ эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрөөр сургалт зөвлөгөө өгч ажилладаг
Том бизнес эрхлэгчдийг дэмжих үйл ажиллагааг мөн дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.53.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.