МЕРИТ ТӨСЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ТАЛААР УЛАМЖИЛЖ ӨГӨХИЙГ ХҮСЛЭЭ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-11-12
ХХААХҮ-ийн сайдын зөвлөх Б.Батбаатар, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан тус газрын БМНЦҮХ-ийн дарга Э.Ундрал, ТЗУХ-ийн дарга Б.Мөнхцэцэг болон албаны бусад хүмүүс Канадын Худалдааны Төлөөлөгчийн газрын Худалдаа үйлчилгээний ерөнхий захирал Стивен Гудинсонтой уулзлаа.
Уулзалтын үеэр Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Монгол улсад хэрэгжиж буй Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилттэй MERIT төслийн талаар ярилцлаа. Тус төсөл нь Монгол улсад 7 жил /2016-2023/ -ийн хугацаанд хэрэгжээд энэ онд дуусч байна. Өнгөрсөн хугацаанд Мерит төсөл нь төрийн байгууллагуудын менежментийг сайжруулах замаар олборлох салбарын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготойгоор хэрэгжиж ирсэн.
Мерит төслөөс жижиг, дунд үйлдвэрлэл тэр дундаа хоршоодыг дэмжиж ажиллаж байсанд энэ дашрамд талархал илэрхийлье Цаашид тус төслийг үргэлжлүүлэх талаар уламжилж өгөхийг хүслээ.
Тус Худалдааны танхим нь Канадын бизнес эрхлэгчдийг санхүүжилт, дэмжлэгийн хөтөлбөрүүд, олон улсын боломжоор хангах, дэлхийн 160 гаруй хот дахь худалдааны төлөөлөгчийн газраараа дамжуулан холбож, өсөн дэвжихэд нь тусалдаг.
Монгол улстай 2017 онд Канад Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол, Канад улсын хоорондын хэлэлцээрийг 2017 онд хийсэн.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.156.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.