Оюутан, залуус та бүхэн ЭМД-ын шимтгэлээ цаг тухайд нь төлснөөр 16 төрлийн тусламж, үйлчилгээг 70-100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой
П.Ишханд
Үйл явдал
/
2023-11-14
Оюутан, залуус та бүхэн ЭМД-ын шимтгэлээ цаг тухайд нь бүрэн төлснөөр ЭМДЕГ-тай гэрээтэй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 2400 гаруй эрүүл мэндийн байгууллагаас 16 төрлийн тусламж, үйлчилгээг 70-100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.
Шимтгэлээ тогтмол төлж өөрийнхөө болон өвдсөн нэгний эрүүл мэнд, амь насыг хамгаалж байдаг эх орны гэрэлт ирээдүй оюутан, залуусдаа баярлалаа!
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4.2-т заасны дагуу Монгол Улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулах үүрэг хүлээсэн байдаг.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.34.80)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.