ӨМНӨГОВЬ АЙМАГ, МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.
П.Ишханд
Үйл явдал
/
2023-11-14
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноровоор ахлуусан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна.
Өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн ажил байдалтай нь танилцахын зэрэгцээ Өмнөговь аймгийн ИТХ болон аймгийн Засаг даргатай хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр байгууллаа.
Энэхүү санамж бичгийн зорилго нь Монгол улсын үндсэн хууль, олон улсын гэрээ конвенцоор баталгаажуулсан иргэдийн хууль зүйн туслалцаа авах
өмгөөлүүлэх эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх болон иргэд олон нийт,оролцогч талуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэхэд оршиж байна.
Гэмт хэрэг зөрчлөөс урдчилан сэргийлэх тухай хуулийн 36.1-т
"хууль сахиулах болон төрийн захиргааны байгууллага нь иргэд, хуулийн этгээд, төрийн бус байгууллагаас гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, тэдгээрээс урдчилан сэргийлэх шинэ арга
барил, ажиллагаа, төсөл, хөтөлбөрийн талаар санал, санаачилгыг дэмжиж хамтран ажиллана" гэснийг гол агуулга болгон санамж бичигт дурджээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.37.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.