Т.Батцогт Нийслэлийн Ардчилсан намын даргаар сонгогджээ
Үйл явдал
/
2023-11-19

Нийслэлийн Ардчилсан намын даргаар Т.Батцогт сонгогджээ.Э.Бат-Үүлээс хойш маргаантай, үүрэг гүйцэтгэгчтэй байсан нийслэлийн Ардчилсан нам шинэ даргаа сонгожээ. Тус намын даргаар НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт сонгогдсон байна. Түүний энэ албан тушаалд НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, Д.Бадарсан нар өрсөлдсөн ч Т.Батцогт олонхийн дэмжлэг авч сонгогдон Нийслэлийн намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваагаас тамгаа гардан авчээ. Тэрбээр НИТХ-д болон ДИТХ-д хоёр удаа төлөөлөгчөөр, 2016-2020 онд БЗД-ийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан улстөрийн туршлагатай бол дүүргийнхээ намын хорооны даргаар мөн ажиллаж байсан нэгэн юм.

Монголын улстөрийн хоёр гол хүчний нэг, сөрөг хүчин Ардчилсан нам тамга тэмдэг, дарга цэргийн маргаанаа эцэслэж үндсэн ажилдаа ороод буй билээ. Энэ хүрээнд намын дотоод зохион байгуулалтдаа анхаарч 21 аймаг, нийслэл дүүргийн нам, эмэгтэйчүүд, оюутны холбооныхоо намын дарга нараа томилоод 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох бэлтгэлээ эртнээс базааж буй юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.130.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.