“Гал түймэртэй тэмцэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд бүтээлээ ирүүлэхийг урьж байна
Үйл явдал
/
2023-11-02

Дотоод хэргийн их сургуулийн 90 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын сургуулиас зохион байгуулах гэж байгаа “Гал түймэртэй тэмцэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд бүтээлээ ирүүлэхийг урьж байна.

Гал түймэртэй тэмцэх үйл ажиллагааны төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалт, Онцгой байдлын албаны сургалт, эрдэм шинжилгээний ажлын өнөөгийн байдал, цаашид боловсронгуй болгох, байгалийн аюулт үзэгдэл, гал түймэр хүний үйл ажиллагаатай холбоотой техникийн ослоос урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх дэд сэдвийн хүрээнд өгүүллийг хүлээн авах юм.

Эрдэм шинжилгээний хуралд ОБЕГ, ДХИС, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн болон төрийн бус байгууллагын эрдэмтэн судлаачид оролцох бөгөөд оролцогчдын өгүүллийг 11 дүгээр сарын 20-ныг хүртэл ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны танхимд хүргүүлнэ.

Эрдэм шинжилгээний бага хурлын удирдамжтай энд дарж танилцана уу.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.103.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.