"Хүрэл Тогоот 2023" эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж, Өмнөговь аймгийн нэрэмжит 1000$ шагналыг гардууллаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-11-19
БШУЯ, ШУА, ШУТИС, МУИС, ШУТС, Өмнөговь аймгийн ЗДТГ, ШУТИС -ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн Дээд Сургууль, МЗЭХ болон "Чагдаржав" сангууд хамтран, Инженерчлэл, технологи, инновацын салбарын залуу судлаачдын дунд “ХҮРЭЛ ТОГООТ-2023” эрдэм шинжилгээний хурлыг 19 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн санаачлагаар 2021 оноос залуу судлаачдын “ХҮРЭЛ ТОГООТ-2023” эрдэм шинжилгээний хурлын дэд байрны шагналуудыг Өмнөговь аймгийн нэрэмжит шагнал болгон хамтран зохион байгуулдаг болсон бөгөөд уг шагналыг энэ жилээс тус бүр 1000 ам.долларт хүргэж, уул уурхайн баялагийг мэдлэгт шингээх үйлст Өмнөговь аймаг манлайлан оролцож байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.55.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.