Баянгол дүүргийн хэмжээнд зохион байгуулж байгаа "Ахмадын Урлагийн Наадам" болж байна
П.Ишханд
Үйл явдал
/
2023-11-13
Баянгол дүүргийн хэмжээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа "Ахмадын Урлагийн Наадам" амралтын хоёр өдөр дуу хуур, бүжиг наадам, шүлэг найраг дунд өрсөлдөөн дүүрэн сайхан болж байна.
Төмөр замын соёлын ордонд ахмадууд маань авьяас чадвараа сорин өрсөлдөж өнөөдөр шүүгчид дүнгээ гарган энэ сарын 25,26-ны өдрүүдэд "Улаанбаатар паласт" гала концертоо тоглох юм.
Ач, зээгээ л харах хүргэж өгөх ажилтай бидний хувьд хэсэг хугацааг ч болов олон хүнтэй танилцаж, дуулж хуурдаж, хуучин цагийн дурсамжаа эргэн санаж өнгөрүүлсэн сайхан наадам болж байна хэмээн сэтгэл догдлолтой талархан оролцож байгаа бүх ахмадууддаа амжилт хүсье.
Энэ удаагийн наадамд 24 хорооны 700 гаруй ахмад оролцож байна...
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.202.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.