Шахмал түлш худалдан борлуулах гэрээт борлуулагчдыг сонгон шалгаруулна
Үйл явдал
/
2023-08-20

Тавантолгой түлш ХХК жил бүрийн есдүгээр сарын 15-аас дараа жилийн тавдугаар сарын 15 хүртэл галлагааны улиралд шахмал түлшийг нийслэлд 650 гаруй гэрээт цэгээр дамжуулан худалдан борлуулдаг билээ. Шахмал түлш худалдан борлуулах гэрээт цэгийг жил бүр https://burtgel.ttt.mn/ сайтаар нээлттэй зарлаж иргэдээс ирсэн материалыг НАОБТГ-тай хамтарсан ажлын хэсэг сонгон шалгаруулдаг юм. Энэ жилийн сонгон шалгаруулалтыг дээрх хаягаар иргэдээс энэ сарын 31-ийг дуустал хүлээн авна. Ирсэн материалыг ажлын хэсгийн гишүүд шалгаж шаардлага хангасан иргэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллах юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.118.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.