БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛД МАГАДЛАЛ ХИЙХ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЖ, ЭКСПЕРТИЙН ЭРХ ОЛГОХ ТУХАЙ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-11-23
"Барилгын тухай хууль"-ийн 34 дүгээр зүйлийн 34.1.10 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны "Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай" 51 дүгээр тогтоол, Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 213 дугаар тушаалаар батлагдсан "Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавих шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам"-ыг тус тус үндэслэн "МАГАДЛАЛ ХИЙХ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ"-д оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Сонирхсон иргэн мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2023 оны 12 дугаар сарын 20-ны дотор ирүүлнэ үү.

Жич: "Барилгын нэгдсэн мэдэээллийн систем (/https://mcis.gov.mn)-д дээд боловсролын дипломын мэдээлэл болон мэргэшлийн зэргийн гэрчилгээ байршсан эсэхийг лавлах шаардлагатай. Дээрх мэдээлэл бүртгэгдээгүй бол сонгон шалгаруулалтаас өмнө Барилгын нэгдсэн мэдээллийн системд бүртгүүлнэ үү.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.158.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.