БХБ-ын сайд Ц.Даваасүрэн салбарын бүтээн байгуулалтын амжилт гаргасан ажилтан албан хаагчдыг шагналаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-07-08
Тулгар төрийн 2232, Их Монгол улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн залигаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн салбарын бүтээн байгуулалтын үйлсэд олон жил үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан ажилтан албан хаагчдыг шагналаа.
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР
ГЗБГЗЗГ-ын ахлах мэргэжилтэн Хишигсүрэнгийн Энхжаргал, ГЗБГЗЗГ-ын ахмад ажилтан Намхайн Орших, УБ хотын ТЦБ-ийг шинээр барих төсөл инженер Даажингийн Баяраа, “Газар дэлхий” ХХК газар зохион байгуулалтын зөвлөх Лувсаншаравын Мягмаржалбуу нарыг
АЛТАН ГАДАС ОДОНГООР
БХБЯ-ны ахмад ажилтан Чимэдбальдирын Цэцэг, Цэвээний Бадам, Галсанжамц Батнэмэх, “Сан зураг” ХХК-ийн захирал Цэдэнпэлжээгийн Дондог, ГЗБГЗЗГ-ын ахмад ажилтан Пунсалын Доржхорол, тус газрын ахлах мэргэжилтэн Сүрэнгийн Ганцэцэг, Жамсран Оюунцэцэг, МНААҮХ мэргэжлийн ТББ-ын Жамсрангийн Оюунцэцэг, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн, “ЭДТ” ХХК-ийн захирал Жаргалсайханы Одончимэг, “Газар дэлхий” ХХК захирал Ганбаатарын Намсрай, Улсын Барилгын зургийн төв институтын ахмад ажилтан Цэвээний Алтангэрэл, “Наму дэвжих” ХХК захирал Шагдарсүрэнгийн Мөнхбаяр, ерөнхий инженер Гэндэндарамын Ганбаатар, УСУГ ахмад ажилтан Хайнзангийн Бадамгарав, ахмад барилгачин Лхаажавын Лхагвадорж нарыг
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР
БХБЯ-ны дэд сайд Энхтүвшингийн Золбоо, тус яамны хуулийн хэлтсийн ахлах шинжээч Цэрэнминжингийн Батчимэг, Салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч Ганболдын Эрдэнэхүү, ГЗБГЗЗГ-ын хэлтсийн дарга Пүрэвдоржийн Баянтүмэн, ахлах мэргэжилтэн Батсүхийн Мөнхзул, архивын эрхлэгч Батхүүгийн Энхтуул, ахлах мэргэжилтэн Дэндэвийн Энхтуяа, Ноовын Уранчимэг, Раднаагийн Отгончимэг, Баасанжав Баярдулам, Сайнбаярын Эрдэнэтуяа, Доржийн Мөнхцэцэг, Вандангийн Отгонбаяр, УБ хотын ТЦБ-ийг шинээр барих төслийн инженер Хабайн Холганат,
ТОСК ТӨХХК-ийн газрын дарга Батаагийн Батзаяа, мэргэжилтэн Энхжаргалын Энхцэцэг, ахлах мэргэжилтэн Ганбаатарын Уянгаа, Отгонбаярын Ууганбаяр, үйлчлэгч Галбадрахын Гэрэлмаа, мэргэжилтэн Баярнямын Эрдэнэзаяа, Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК инженер Осорын Сүнжидмаа нарыг тус тус шагналаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.107.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.