ТОСК: “Ногоон хөгжилд түүчээлнэ” уриан дор ҮЗЭСГЭЛЭН болно
Үйл явдал
/
2023-09-10
Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 97 жилийн ойu угтан “БАРИЛГА, ОРОН СУУЦ 2023” үзэсгэлэн яармаг “Ногоон хөгжилд түүчээлнэ” уриан дор есдүгээр сарын 08-10-ны өдрүүдэд “Мишээл экспо төв”-д зохион байгуулагдана.
 
Намрын эхэн сард буюу орон сууцны борлуулалт эрс нэмэгддэг цаг үед зохион байгуулагддагаараа онцлог энэхүү үзэсгэлэнд:
 
Шинэ орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид
Амины орон сууц, хаусны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид
Барилгын материал үйлдвэрлэгчид
Барилгын ханган нийлүүлэгчид
Барилгын тоног төхөөрөмж, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид
Олон улсын оролцогчид /Хятад, Орос, Итали, Солонгос/
Зураг төсөл, Интерьер дизайн, ландшафт
Халаалт, агааржуулалтын шийдэл
Сэргээгдэх эрчим хүч гэх мэт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 орчим аж ахуйн нэгж, байгууллагууд оролцоно.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.168.8)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.