БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, МАГАДЛАЛ ХИЙХ ДҮРМИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
П.Ишханд
Үйл явдал
/
2023-03-17
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм" -ийг шинэчлэн боловсруулахаар Барилга, хот байгуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хамтран өнөөдөр /2013.03.17/ барилгын үйл ажиллагаанд оролцогчдын төлөөллүүдийн бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Хотын стантандартын газар, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар болон Барилга байгууламжийн зураг төсөл зохиогч, захиалагч, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эрх бүхий экспертүүдийн төлөөлөл, салбарын төрийн бус байгууллагууд оролцож дүрмийн төслийг хэлэлцэж, санал солилцлоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдах барилга байгууламжийн болон инженерийн дэд бүтцийн зураг төсөл боловсруулах, магадлал хийхтэй холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулагдана.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.34.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.