#УЛААНБААТАР_БАРИЛГА_2023 ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-03-24
Барилгын салбарын шилдэг ААН, байгууллагуудын бүтээгдэхүүн, дэвшилтэт техник, технологи, хаус болон шинэ орон сууцны шилдэг төслүүдийг танилцуулах #УЛААНБААТАР_БАРИЛГА_2023 үзэсгэлэн "Мишээл экспо"-д 18 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
----------------------------
Барилгын материал, шинэ техник технологийн үзэсгэлэн
2023 оны 03 сарын 24-27-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд
шинэ техник, технологи, албан ёсны дистрибьютер компаниуд болон дотоодын үйлдвэрлэгчид, нийт 110 гаруй байгууллагууд оролцон бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна.
-----------------------------
2023 оны 03 сарын 31-с 04 сарын 03-нд
Орон сууц, амины орон сууцны шилдэг төслүүдийг танилцуулах үзэсгэлэн болох бөгөөд орон сууцны мэдээллийг нэг дороос авч сонголтоо хийх, ипотектийн зээлийн тухай болон барилгын гадна тохижилт, ногоон байгууламжийн талаарх мэдээллүүдийг нэг дороос авах боломжтой юм.
------------------------------
Тус үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын Хот байгуулалт, зураг төслийн институтийн эрхлэгч О.Одбаяр, Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батням болон бусад албаныхан оролцож, үг хэллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.249.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.