БАРИЛГЫН_ХӨГЖЛИЙН_ТӨВИЙН АЖИЛТНУУД МОД ТАРИЛАА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-05-14
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, бүх нийтээр мод тарих өдөрт нэгдэж, өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 18-ны өдөр "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д мод тарилаа. Тус төвийн захирал Ц.Амарсанаа үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ манай улсын хувьд газар нутгийн 80 орчим хувь нь цөлжилтөд өртсөн, байгаль орчны нөхөн сэргээлтэд ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай болсон энэ үед үндэсний хэмжээнд мод тарих ажлыг өрнүүлсэн нь цагаа олсон онцгой ач холбогдолтойг онцоллоо.
Түүнчлэн "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ, БНСУ-ын “Койка” олон улсын байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд өнөөдрийн мод тарих үйл ажиллагаанд нэгдэж оролцлоо.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 973 га талбайтай бөгөөд энэ талбайн 183 га-д ногоон байгууламж, тохижилтын ажлыг хийхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 793 га талбайд 160 мянган мод тариад байна. Модыг тарихад нэг хувь, арчилж, хамгаалж, ургуулахад 99 хувийн чухал үүрэгтэй байдаг байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.75.217)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.