Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзав
П.Ишханд
Үйл явдал
/
2023-01-05
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ричард Буанганыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Элчин сайд ноён Ричард Буанган болон тус Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Бриан Харт нарт баяр хүргээд хоёр улсын харилцаа, тэр дундаа батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиглэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
Мөн цаашид хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, илүү олон чиглэлд хамтарч ажиллахаа мэдэгдлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.37.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.