БХЯ/: МОНГОЛЫН ЦЭРГИЙН ЭМЧ НАР ОДООГИЙН БАЙДЛААР 467 ХҮНД ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭЭД БАЙНА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-02-15
БНТУ-ын Хатай муж Антакья хотод дэлгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хээрийн эмнэлэг өчигдөр буюу 2 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар гэмтлийн болон бусад шалтгаантай нийт 66 иргэнд /8 хүүхэд/ тусламж үйлчилгээг үзүүллээ.
Мөн Турк Улсын Эрүүл мэндийн яамны гадаад харилцааны орлогч дарга Монгол Цэргийн хээрийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцаж, эмнэлгийн үйл ажиллагаанд амжилт хүссэн байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хээрийн эмнэлгийн бие бүрэлдэхүүн БНТУ-д үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш нийт 467 хүнд /56 хүүхэд/ эмнэлгийн анхан болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.151.164)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.