БХЯ/: ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
П.Ишханд
Үйл явдал
/
2023-03-18
Архангай аймагт шинээр байгуулагдсан барилга, инженер, экологийн Зэвсэгт хүчний 342 дугаар ангид офицер, ахлагчийн албан тушаалд томилогдон, цэргийн сургалт бэлтгэлд тодорхой хугацаанд хамрагдсан бүрэлдэхүүний “Цэргийн тангараг” өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр ҮБХИС-ийн байрлалд зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд ҮБХИС-ийн захирал, профессор, бригадын генерал П.Жаргалан оролцсон бөгөөд Зэвсэгт хүчний эгнээнд элсэж байгаад баяр хүргэж, цэргийн тангараг дор ажиллаж амьдрах өндөр үүрэг хариуцлага өнөөдрөөс ирж байгааг онцоллоо. Цэргийн албатай хувь заяагаа нэгэнт холбосон бол чин үнэнчээр зүтгэж, сахилга хариуцлага, ёс зүйгээрээ нийгэмд манлайлагч байхыг ч тэрээр тодотгоод Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам зэрэг улс орны стратегийн томоохон бүтээн байгуулалтад оролцсон үйлсээр бахархаж буйгаа ярилаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.255.86)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.