БХЯ/: ЦЭРГИЙН ГЭРЭЭТ АЛБА ХААГЧИД АХЛАГЧИЙН АЛБАНД НЭГДЛЭЭ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-05-10
Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 326 дугаар ангийнхан 5 дугаар сарын 10-ны энэ өдөр шинэхэн дэд ахлагч нараар хүрээгээ тэлж, өргөжлөө.
Байлдагч, түрүүчийн мөрдэстэйгөөр гялалзаж явсан залуус 2021 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албаа хаасан бөгөөд 2022 оны 8 дугаар сард цэргийн гэрээт алба хаагчаар элсээд байсан юм.
Цэргийн гэрээт алба хаагчдад дэд ахлагч цол олгох ёслолын арга хэмжээний үеэр ангийн захирагч, хурандаа Г.Отгонбаяр “Хугацаат цэргээс цэргийн гэрээт алба хаагч, цэргийн гэрээт алба хаагчаас ахлагч болон дэвшиж байгаа та бүхнээр бахархаж байна. Холбогдох сургалт дамжаанд нь хамрагдаж, өөрийн хүсэл мөрөөдлөөрөө цэргийн албыг тэр дунд зенитчин дайчин болсонд нь талархаж байна. Та бүхний ажил, амьдрал бүхэн дардан байг” гээд баяр хүргэж, амжилт хүссэн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.185.96)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.