БХЯ/: БУЛГАН АЙМГИЙН МОГОД СУМАНД БАТЛАН ХАМГААЛАХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ СУРТАЛЧИЛЛАА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-05-24
Батлан хамгаалах хууль тогтоомжийг ард иргэдэд сурталчлан таниулах, эх оронч үзэл төлөвшилтэй ирээдүй хойч үеийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Бидний бахархал” төсөл Булган аймгийн сумдад амжилттай хэрэгжиж байна.
Тухайлбал , Энэ өдөр Батлан хамгаалахын дэд сайдаар ахлуулсан БХЯ, харьяа байгууллагын удирдлагууд болон бие бүрэлдэхүүний төлөөллүүд Булган аймгийн Могод суманд ажиллалаа.
“Бидний бахархал” төслийн хүрээнд нутгийн ард иргэдэд Батлан хамгаалах хууль тогтоомж, бодлого үйл ажиллагааны талаар Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай танилцуулж, ЦДБЭЧ-ын уран бүтээлчид хүндэтгэлийн тоглолт, БХТА Архивын лавлагаа мэдээлэл, Монгол цэргийн музей “Түүх өгүүлсэн он жилүүд” үзэсгэлэн, Алдар спорт хороо 3х3 сагсан бөмбөг, шатрын тэмцээнийг тус тус зохион байгуулав.
Өдөрлөгийн үеэр Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн гардан тулааны үзүүлбэр, жагсаалын үзүүлэх тоглолт, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн зэвсэг, шүхэр, шүхрийн дагалдах хэрэгслийн үзэсгэлэн, Цэргийн хөгжмийн политехникийн коллежийн сонсогчид Үлээвэр найрал хөгжмийн үзүүлэх тоглолтоо сонирхуулсан нь Булган аймгийн Могод сумдын иргэд хөдөлмөрчид, хүүхэд залуучуудын бахархал хүндлэлийг хүлээсэн үйл явдал болсон юм.
Ташрамд дуулгахад уг сум нь 1691 онд Халхын Түшээт ханы хошуунд харьяалагдаж байгаад 1912 оноос Сундуй гүний, 1924 оноос Богд хан уулын аймгийн Авзага хайрхан уулын, 1931 онд Архангай аймгийн харьяанд Могод сум нэртэйгээр үүсэн байгуулагджээ. Эл нутгийн хувьд “Баян”, “Могод”, “Жаргалант”, “Түлээ”, “Дулаан хар” зэрэг өндөр сүрлэг уулс, хайрхнууд болон Их, бага “Тогоо” хэмээх сөнөсөн галт уулын байгалийн өвөрмөц тогтцоороо алдартай аж. Мөн түүнчлэн “Орхон”, “Баянгол”, “Хульж”, “Бумбат”, “Жаргалант”, “Уртын гол”-ууд тус сумыг дайран урсах бөгөөд “Хульж” гэх халуун, хүйтэн рашаантайгаас үзвэл эх газрын эрс, тэс уур амьсгалтай нутаг болох нь ажиглагдана.
 
 
 
 
 
 
 
 
 
 
+3
 
 
Бүх хариу үйлдэл:
20
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.141.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.