БХЯ/: БРИГАДЫН ГЕНЕРАЛ Ж.БОЛДБААТАРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БУЛГАН АЙМГИЙН ГУРВАНБУЛАГ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-05-24
Батлан хамгаалахын хууль тогтоомжийг иргэд, хүүхэд, залуучуудад сурталчлах, тэдэнд цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой “БИДНИЙ БАХАРХАЛ” төсөл Булган аймагт хэрэгжиж байна. Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг 05 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд Булган аймгийн Бүрэгхангай, Дашинчилэн, Баяннуур, Гурванбулаг сумдын 1500 гаруй иргэдэд Батлан хамгаалахын хууль тогтоомж, “Бидний бахархал” төслийг сурталчлан ажиллав. Төслийн буухиа 05 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төлөвлөгөөний дагуу хэрэгжлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар, Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, бригадын генерал Д.Баасандамба, БХЯ, ЗХЖШ-ын зарим удирдах бүрэлдэхүүн, Булган аймгийн Гурванбулаг сумын ИТХ-ын дарга А.Эрдэнэбулган, Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг дарга Б.Дэлгэр, Тамгын газрын дарга Б.Эрдэнэ-Туяа болон сумын иргэд оролцлоо.
Гурванбулаг сум нь 1931 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт ханы хошууны нутаг юм. Сумын нийт нутаг дэвсгэр нь 268605 га талбайг эзэлдэг бөгөөд 3260 гаруй хүн амтай. Гурванбулаг сумаас БНМАУ, ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Монгол Улсын Гарьд Ш.Доржсамбуу, Монгол Улсын начин Ш.Ёндонсамбаа, Д.Амаржаргал, Б.Бат-Эрдэнэ, Ц.Цогтжаргал зэрэг алдартнууд төрөн гарчээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.104.183)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.