БХЯ/: “ЭРҮҮЛ БИЕ-ЗӨВ ДАДАЛ” ЯВГАН АЯЛАЛД 170 ГАРУЙ АЛБА ХААГЧ ОРОЛЦОЖ БАЙНА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-05-26
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын чуулган”-ыг ирэх есдүгээр сард зохион байгуулна.
Үүнтэй холбогдуулан Дотоод цэргийн штабаас зохион байгуулж байгаа Төв аймгийн Манзуширын хийдээс Цэцээ гүний оргил хүртэлх “Эрүүл бие-Зөв дадал” явган аяллын нээлт “Дотоодын цэргийн хүндэтгэлийн хөшөө, цогцолбор”-т боллоо.
Нээлтийн ажиллагаанд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдах бүрэлдэхүүн оролцсон юм.
Энэхүү явган аялалд БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, ХХЕГ, Дотоодын цэрэг, ШШГЕГ, ОБЕГ, ЦЕГ, ТЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газрын 170 гаруй алба хаагчид оролцож, 16,2 км замд төрөл бүрийн хөгжөөнт тэмцээнд ур чадвараа сорино.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.37.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.