БХЯ/: Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр алба хаагчдын хүүхдүүдэд мэндчилгээ дэвшүүлж, баярын бэлэг гардууллаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-05-31

Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг нар өнөөдөр яамны алба хаагчдын хүүхдүүдэд мэндчилгээ дэвшүүлж, баярын бэлэг гардууллаа. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр энэ үеэр “Эцэг эхийнхээ бахархал болсон бяцхан үрсдээ Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе! Улс эх орныхоо ирээдүй болсон та бүхнийхээ хичээл сурлагад амжилт хүсэн ерөөе! Батлан хамгаалах яамны удирдлагууд жил бүрийн энэ өдөр алба хаагчдынхаа үр хүүхдүүдэд зориулан баярын арга хэмжээг зохион байгуулж ирсэн сайхан уламжлалтай. Өнөөдөр та бүхэн Батлан хамгаалах яаманд зочилж, эцэг эхийнхээ ажилтай танилцаж байгаа явдалд туйлын их баяртай байна. Хэдийгээр та бүхний эцэг эх цаг наргүй ажиллаж, маш их хөдөлмөрлөдөг ч өнөөдөр энэхүү хөдөлмөрийн үр дүнд Батлан хамгаалах яам Монгол Улсын Засгийн газрын бусад яамдуудаа хоёр дахь жилдээ тэргүүлж ажилласан баярт мэдээг дуулгахад таатай байна. Хүүхдүүд та бүхний ойлголтоор бол эцэг эх нь “онц” дүн авч байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Монгол Улсын жаргалант ирээдүй болсон хүүхэд багачууд та бүхний маань гэрэлт ирээдүйд сүүдэр бүү тусаг ээ! хэмээн хүүхэд багачуудад хандан хэлсэн юм. Ийнхүү батлан хамгаалах яамны бие бүрэлдэхүүн бяцхан үрсийнхээ баярыг хамт олноороо тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ үеэр ЦДБЭЧ-ын уран бүтээлчид хүүхэд багачуудад зориулсан урлагийн тоглолт толилуулав.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.10.162)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.