БХЯ/: ХУРДАН МОРИНЫ САЛБАР ХОРОО ХУРАЛДЛАА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-06-15
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хороо өнөөдөр хуралдлаа.
Хурлын эхэнд Хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга хурандаа Г.Ялалт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Бүртгэлийн дэд хороо, хэмжилт хийх ажлын хэсэг, зохион байгуулах ажлын хэсэг, даамал, дэд даамал томилох тогтоолыг танилцуулсан бол үргэлжлүүлэн тус салбар хорооны орлогч дарга бэлтгэл бригадын генерал Б.Ганбаатар гишүүдийн ажил, үүргийн хуваарийг мөн танилцууллаа.
Хурлын төгсгөлд Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооны дарга бригадын генерал Д.Ганхуяг гишүүдэд хандан үүрэг, чиглэл өглөө. Тэрээр “Хурдан морины салбар хорооны гишүүд та бид төр, засгаас оногдуулсан энэ ажлыг алдаа мадаггүйгээр зохион байгуулах үүргийг хүлээсэн, хамтдаа ард нь гарна гэдэгт итгэлтэй байна. Бид батлагдсан хууль, дүрмийн хэмжээнд энэхүү ажлыг зохион байгуулах үүрэгтэй. Тиймээс хүн болгоноос хичээл зүтгэл, сэтгэл шаардагдана. Өнгөрсөн жилүүдэд бид нэг баг болж, гар нийлж ажилласан. Энэ удаад ч дааж авсан ажлаа чанартай гүйцэтгэж, наадамчин олноо баясгах орчин нөхцөл, боломжийг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилтыг хүсэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.151.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.