БХЯ/: Батлан Хамгаалахын сайд Г.Сайханбаяр Элчин сайд Ким Жон Гүг хүлээн авч уулзлаа.
П.Ишханд
Үйл явдал
/
2023-06-22
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жон Гүг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ноён Ким Жон Гүд элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд, олон жилийн найрамдалт харилцаатай хоёр улсын харилцаа олон салбарт амжилттай хөгжиж буйг тэмдэглэв. Цаашлаад батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиглэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар талууд харилцан санал солилцлоо.
Элчин сайд Ким Жон Гү, Батлан хамгаалахын сайдтай биечлэн уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, цаашид хоёр орны харилцаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.211.166)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.