БХЯ/: ОЮУТАН ЦЭРГҮҮДИЙН АР ГЭРИЙНХЭН СУРГАЛТЫН ОРЧИН НӨХЦӨЛТЭЙ ТАНИЛЦЛАА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-07-01
Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Сургалтын төвийг түшиглэн явагдаж байгаа "Оюутан цэрэг" сургалтын нээлттэй өдөрлөг 7 дугаар сарын 1-ний энэ өдөр зохион байгуулагдлаа.
Өдөрлөгт Зэвсэгт хүчний ХЗЦК-ын Сургалт бэлтгэлийн хэлтсийн дарга хурандаа Т.Тогмиддүүмий, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Г.Дүнжингарав, ХЗЦК-ын ахлагчийн албыг түр орлон гүйцэтгэгч, сургагч ахлагч А.Баяртогтох болон оюутан цэргүүдийн эцэг эх, ахан дүүс, найз нөхдийн төлөөлөл оролцлоо.
Арга хэмжээний эхэнд хурандаа Т.Тогмиддүүмий оюутан цэргүүдэд дарга нарынхаа заасан эрдэм бүрт шамдан суралцахыг захиад өнөөдрийн хааж байгаа цэргийн алба та бүхний насан туршийн бахархал болно гэдгийг тодотголоо.
Энэ үеэр авьяаслаг оюутан цэргүүд урлагийн хэсэгчилсэн тоглолтыг өргөн барьсан нь эцэг эхчүүдийн талархлыг хүлээж байсан юм. Оюутан цэргүүдийн дунд урлаг, спорт, оюун ухааны олон шилдэг залуус багтсаны дотор ихэр ах дүүс болох Д.Тэлмэн, Д.Тэргэл нар байна. Тэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат бөгөөд Төмөр замын дээд сургуульд вагоны инженер, ашиглалтын инженерээр суралцаж байгаа ажээ.
Ийнхүү өдөрлөгийн төгсгөлд сургалт явагдаж байгаа орчин нөхцөл, хичээлийн цэгүүд, хоолны чанар байдалтай танилцах боломжийг ар гэрийнхэнд олгосноороо онцлог байв.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.194.230)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.