БХЯ/: Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Европын холбооны Стефано Санино-г хүлээн авч уулзлаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-07-05
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Европын холбооны гадаад харилцааны асуудал хариуцсан Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Стефано Санино-г өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд Монгол улс, Европын холбоо болон түүний гишүүн орнуудтай хөгжүүлж буй харилцаа, тэр дундаа Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйг онцлон тэмдэглээд цаашид авч хэрэгжүүлэх хөгжлийн чиглэлийн талаар санал солилцлоо. Түүнчлэн Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд чадавхыг бэхжүүлэх, бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, хамтран үүрэг гүйцэтгэх зэрэг чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр санал нэгдэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.144.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.