БХЯ/: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТОМИЛГООТ БҮРЭЛДЭХҮҮН ХҮЧ НЭМЭГДҮҮЛЭН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-07-06
Нийслэлийн БЗД-ийн 43 дугаар хороо, СБД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын усны түвшин нэмэгдэн үерийн далан хальж байгаатай холбоотойгоор өчигдөр буюу энэ сарын 5-ны өдрийн 20:00 цагаас эхлэн үүрэг гүйцэтгэж эхэлсэн.
Тэгвэл өнөөдөр Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнийг дахин 100 гаруй цэргийн алба хаагчаар хүч нэмэгдүүлж нийт Зэвсэгт хүчний 6 ангийн 350 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Мөн СБД-ийн 13 хороонд үүссэн үерийн нөхцөлтэй холбоотойгоор томилгоот бүлэг Дамбадаржаа, Дарь-Эх орчимд далан байгуулах ажилд, зургаан хүнд даацын ачааны авто машинтай бүлгүүд шороо татах ажлыг эхлүүлээд байна.
Томилгоот бүрэлдэхүүн иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах ажлаа тууштай үргэлжлүүлсээр байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.157.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.