БХЯ/: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АЛБА ХААГЧИД ХИЙМЭЛ ДАЛАН БАЙГУУЛАХ, НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ, ТАТАН ГАРГАХ АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-07-06
Нийслэл хотод үүсээд буй үер усны гамшгаас хамгаалах нэгдсэн арга хэмжээнд Зэвсэгт хүчний 400 гаруй цэргийн алба хаагч, 6 нэгж техниктэйгээр өдөр шөнө, цагийн бэрхшээлийг үл хайхран ажиллаж байна.
Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны 84 дүгээр гудамжны оршин суугчид болох нэг хашааны хоёр айл үерт автсан байсныг Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн долоон алба хаагчийн бүлэг Аврах гал унтраах 34 дүгээр ангийн алба хаагчидтай хамтран нүүлгэн шилжүүлэх, эд хогшлыг татан гаргахаар ажилллаж байна.
Мөн тус бүр 10 хүний бүрэлдэхүүнтэй хоёр бүлэг Сүхбаатар дүүргийн 19, 17 дугаар хороодод байрлах Баянбулаг, Гоодойн гүүрэнд ажиллаж, эргийг үерийн уснаас хамгаалах бэхлэлт хийх, хиймэл далан байгуулах ажлыг гүйцэтгэж байгаа аж.
Зэвсэгт хүчний 400 гаруй алба хаагч яг одоо БЗД-ийн Натурын зам, СБД-ийн 13,15 хороо, СХД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэрт үерийн голомт дээр ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх ажилд дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Мөн далан босгох, хүн тээвэрлэх зэрэг ажилд 31 автомашин, техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.91.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.