БХЯ/: “ШИЙДЭМГИЙ ШИЙДВЭР-2023” СУРГУУЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
П.Ишханд
Үйл явдал
/
2023-07-20
Катар Улсын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Шийдэмгий шийдвэр-2023” сургуулийн нээлтийн үйл ажиллагаа Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Зэвсэгт хүчний ТХЦ-ийн командлагч бригадын генерал Б.Баатар, АЦК-ын штабын дарга бригадын генерал Б.Эрдэнэбат, Катар Улсын БХЯ-ны Монгол-Катарын харилцааг хариуцсан дарга бригадын генерал Набеел Сорур, ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Ж.Молорболд тэргүүтэй хүндэт зочид болон “Шийдэмгий шийдвэр-2023” сургуульд хамрагдах цэргийн алба хаагчид оролцлоо.
Хамтарсан сургуулийг нээж Зэвсэгт хүчний ТХЦ-ийн командлагч бригадын генерал Б.Баатар хэлсэн үгэндээ “уг сургууль нь хоёр улсын Зэвсэгт хүчний шилдэг дайчид өөрсдийн хуримтлуулсан туршлага, сургамж ба үйл ажиллагаагаар нь туршигдаж батлагдсан ажиллагааны арга техникүүдийг харилцан бие биедээ зааж сурган, туршлага мэдлэгээ хуваалцах өргөн боломжийг бүрдүүлдэг болохыг онцлоод сургуулийг хамтран зохион байгуулж байгаа Катар Улсын Зэвсэгт хүчний удирдлага ялангуяа бригадын генерал Набеел Сорур болон түүний багийнханд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.
Үргэлжлүүлэн Катар Улсын талын сургуулийн удирдагч Али Хаади Алхажри хэлсэн үгэндээ уг сургуулийг зохион байгуулахад гол дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Зэвсэгт хүчинд талархаж буйгаа илэрхийлээд “Шийдэмгий шийдвэр” сургууль нь Катар улсын сонсогч, офицеруудад олон зүйл сурах боломжийг олгосоор ирснийг онцлов.
“Шийдэмгий шийдвэр-2023” хамтарсан сургууль нь 7 сарын 19-ний өдрөөс 8 сарын 7-ны өдрийн хооронд үргэлжлэх бөгөөд Катар Улсаас 450, Монгол Улсаас 100 гаруй цэргийн алба хаагчид оролцож байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.90.182)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.