БХЯ/: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ШИЛДЭГ ОФИЦЕРЫГ ШАЛГАРУУЛЖ БАЙНА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-08-16
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын Залуу офицеруудын чуулганыг ирэх 9 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулна.
Уг тэмцээнд оролцох шилдэг офицерыг тодруулах зорилгоор ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон бүрэлдэхүүн 8 дугаар сарын 14-15-ны өдөр Зэвсэгт хүчний шилдэг офицер шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.
Шалгаруулалтад ЗХЖШ, төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газраас тунаж үлдсэн тус бүр 5 эрэгтэй, 3 эмэгтэй шилдэг залуу офицерууд оролцсон юм.
Тэмцээний удирдамжийн дагуу өнөөдөр эдгээр шилдэг офицерууд Сэтгэл хөдлөлийн оюун ухаан (EQ), Эсээ бичлэг, Цэргийн дүрмийн онол, Гадаад хэлний мэдлэг, Жагсаалын бэлтгэл, Илтгэх ур чадварын уралдаанаар өрсөлдөв.
Энэхүү тэмцээн маргааш буудлага, бие бялдрын бэлтгэлжилт, багаар ажиллах чадварын тэмцээнээр үргэлжилнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.137.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.