БХЯ/: "ЭНХИЙН ЭЛЧ-2023"ОЛОН УЛСЫН ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛИЙН ХААЛТЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
П.Ишханд
Үйл явдал
/
2023-08-27
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь Америкийн Нэгдсэн Улсын командлалын Агаарын цэргийн хүчний хамтарсан “Энхийн элч-2023” олон улсын эмнэлэг, барилга-инженерийн хүмүүнлэгийн сургуулийн хаалтын ажиллагаа болов.
“Энхийн элч-2023” эмнэлэг, барилга-инженерийн сургуулийн хүрээнд Архангай аймгийн Батцэнгэл, Их тамир сумын иргэдэд Монгол, АНУ, Непал, Тайланд улсын эмч, эмнэлгийн ажилтнууд нүд, шүд, дотор, зүрх судас, хүүхэд, сэргээн засах чиглэлээр эрүүл мэндийн үзлэгийг үнэ төлбөргүй үзүүллээ. Мөн Жаргалант, Цэнхэр сумдын ЗДТГ, ЕБС, ЭМТ, ахмадын төвд шаардлагатай засвар, сантехникийн болон цахилгааны засварыг Монгол, АНУ, Австрали улсын инженерүүд хамтран хийж байгаа юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.252.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.