БХЯ/: “НЭГ ЭНХИЙГ САХИУЛАГЧ-НЭГ МОД” АЯНЫ ХҮРЭЭНД ...
П.Ишханд
Үйл явдал
/
2023-09-04
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж, Монгол Улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарихаа илэрхийлж үндэсний хөдөлгөөнийг өрнүүлсэн.
Энэхүү үндэсний хөдөлгөөнийг Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн идэвхтэй дэмжиж, мод тарих, ургуулах, арчлан хамгаалах ажлыг амжилттай гүйцэтгэн, манлайлах үүрэгтэй оролцож байгаа бөгөөд зөвхөн эх орондоо төдийгүй хилийн чанадад үүрэг гүйцэтгэж буй ажиллагааны газар оронд энэхүү хөтөлбөрийг дэмжин ажиллаж байна.
НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн цэргийн багийн үүрэг гүйцэтгэж буй Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс нь борооны улирлаас шалтгаалан хот, аймаг, сумд үерийн усанд автаж, ус, хөрс, агаарын бохирдлын улмаас гэдэсний халдварт өвчний гаралт нэмэгдэж, хоол хүнсний хомстол үүсээд байгаа юм.
Тиймээс тус улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын цэргийн багийн бие бүрэлдэхүүн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, ус, хөрс, агаарын бохирдлын улмаас үүссэн хүндрэл бэрхшээлийг багасгахад өөрсдийн хувь нэмрээ оруулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээж ногоон төгөл байгуулах зорилтыг дэвшүүлэн “Нэг энхийг сахиулагч-нэг мод” аяныг өрнүүлсний үр дүнд Хубилай, Сүбээдэй, Арвай, Эко, Дельта баазуудад 5 нэр төрлийн 850 ширхэг суулгацыг суулгалаа. Энэ ажилд цэргийн багийн нийт бие бүрэлдэхүүн идэвхтэй оролцлоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.137.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.