БХЯ/: ДАМЖААНД 10 ГАРУЙ ОРНЫ ЭМЭГТЭЙ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ ОРОЛЦОЖ БАЙНА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-09-07
БНСУ-ын Сөүл хотод “Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх эмэгтэй цэргийн алба хаагчдын дамжаа” явагдаж байна. Дамжааг зохион байгуулах хүсэлтээ БНСУ-аас илэрхийлсний дагуу НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллага болон НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Нэгдсэн сургалтын алба хамтран 9 дүгээр сарын 04-22-ны өдрүүдэд Сөүл хотноо зохион байгуулж байгаа ажээ.
Дамжаанд Монгол, БНСУ, БНЭУ, Австрали, Непал, Шри Ланк, Вьетнам, Пакистан, Малайз, Бангладеш зэрэг 10 гаруй орны эмэгтэй цэргийн алба хаагч оролцож байгаа бөгөөд НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Нэгдсэн сургалтын албаны гишүүн улсуудад дэмжлэг үзүүлэх хэлтсийн дарга хурандаа Н.Нямжаргал тэргүүтэй НҮБ-ынхан чадавхжуулах сургалтыг явуулж буйгаараа онцлог байна.
Дамжаа нь одоо болон ирээдүйд явагдах энхийн ажиллагаанд гарч болзошгүй саад бэрхшээлийг даван туулж, үүрэг гүйцэтгэх өндөр чадамжтай, өгөгдсөн цагийн байдалд хариу арга хэмжээ авах чадвартай цэргийн эмэгтэй штабын офицерууд бэлтгэх, тэднийг улам хүчирхэгжүүлэхэд чиглэжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.253.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.