БХЯ/: "ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЗАЛУУЧУУД БИДНИЙ ОРОЛЦОО" СЭДЭВТ ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-02
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050", түүний эхний үе шат болох "Шинэ сэргэлтийн бодлого"-ын агуулга, хүрэх үр дүн, төр засгаас гаргаж буй бодлого, шийдвэрийн уялдаа холбоог хугацаат цэргийн алба хааж буй залуучуудад таниулж, уг бодлогыг хэрэгжүүлэхэд залуу хүний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор богино хугацааны сургалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Удирдлагын академи, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газар хамтран хоёр үе шаттайгаар зохион байгуулав.
Энэ хүрээнд тус сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нар Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн нийт 1000 гаруй хугацаат цэргийн алба хаагчид "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого", "Хүний хөгжил", "Амар тайван, аюулгүй нийгэм" зэрэг агуулгын хүрээнд богино хугацааны сургалтыг явуулсан билээ.
Харин уг сургалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайдад хаягласан захидал бичих болон "Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд залуучууд бидний оролцоо" сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарласан бөгөөд нийт 85 эсээ ирүүлснээс Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн дэд ахлагч Э.Бат-Эрдэнэ, 017 дугаар ангийн дэд ахлагч Э.Мөнх-Оргил, 016 дугаар нэгтгэлийн байлдагч Д.Баттүшиг, 120 дугаар ангийн байлдагч Х.Эрхэмбилэг, 326 дугаар ангийн байлдагч Л.Эрдэнэдалай нарын бичсэн эсээ шилдэг тавд шалгарч Монгол Улсын Ерөнхий сайдын батламж хүртсэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр гардуулан өглөө.
Ташрамд дурдахад эдгээр таван хугацаат цэргийн алба хаагчийн хоёр нь ахлагчийн албанд элсэн Зэвсэгт хүчний шинэ залуу алба хаагчдын эгнээнд нэгдэж улс орны бүтээн байгуулалтад оролцож байгаа юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.62.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.