БХЯ/: БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР ӨМНӨД СУДАН УЛСАД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЭНХИЙГ САХИУЛАГЧДАД ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГӨВ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-10
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Бүгд найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах "UNMISS" ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгуулж, дэлхийн цэрэг-улс төрийн нөхцөл байдал, төр засаг, батлан хамгаалахын удирдлагаас энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр баримталж буй бодлого, зорилтын талаар мэдээлэл өгсний сацуу дэлхийн халуун цэг болсон нутаг оронд энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулан зарим үүрэг, чиглэлийг өглөө.
Тус үйл ажиллагаанд ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга хурандаа Ч.Гандирваа, ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Ж.Молорболд болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
НҮБ-ын мандаттай "UNMISS" ажиллагаанд үүрэг гүйцэтгэх XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн энэ сарын 12-ны өдөр буюу энэ долоо хоногийн Пүрэв гарагт цэрэг дайчдын сүлд хийморийн бэлгэ тэмдэг болсон Жанжин туганд хүндэтгэл үзүүлнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.189.251)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.