БХЯ/: ЧОЙБАЛСАН ЦЭРГИЙН ХҮРЭЭНИЙХЭН БИЕ БЯЛДРЫН БЭЛТГЭЛЖИЛТИЙН НОРМАТИВАА ШАЛГУУЛЛАА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-10

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, бие бялдрын түвшинг тогтоох үзлэгийн гуравдугаар шатны үзлэг Дорнод аймагт 10 дугаар сарын 9-13-ны өдөр зохион байгуулагдаж байна. Хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу өчигдөр Чойбалсан цэргийн хүрээний алба хаагчид сэтгэл зүй, ёс зүйн байдал, цэргийн дүрмийн мэдлэгээ шалгуулж, жагсаалын үзлэгт хамрагдсан. Тэгвэл өнөөдөр бие бялдрын бэлтгэлжилтийн нормативаа шалгуулж, туухай өргөх, байрнаас уртад харайх, 100, 1000 метрийн гүйлт, гар дээр суниах дасгалуудыг хийж гүйцэтгэлээ. Алба хаагчдын бие бялдар, ёс зүйн байдлыг дээшлүүлэх хүрээнд хийгдсэн ажлуудын үр дүн нь гуравдугаар шатны үзлэгээр бодитоор мэдрэгдэж байгаа хэмээн Дорнод аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд онцолж байв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.89.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.