БХЯ/: ЗХЖШ “МИАТ” ТӨХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-12
ЗХЖШ болон "МИАТ" ТӨХК-ийн удирдлагууд захиалгат нислэг үйлдэх гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр хоёр байгууллагын хамтын ажиллагаа улам бүр өргөжихийн сацуу дэлхийн халуун цэг болсон ажиллагааны газар орныг зорьж буй энхийг сахиулагчид эх орныхоо агаарын хөлгөөр хилийн дээс алхах боломжтой болж буй юм.
Энэ үеэр ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба "Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлснээс хойш 20 гаруй жилийн хугацаанд энхийг сахиулагчдаа гадаадын нислэгээр ажиллагааны газар оронд хүргэж мөн эргүүлэн татдаг байсан. Тэгвэл энэ мөчөөс эхлэн Монгол Улсын Үндэсний агаарын тээвэрлэгч компаниар тээвэрлэх болсонд баяртай байна" хэмээсэн бол “МИАТ” ТӨХК-ний захирал Б.Мөнхтамир Монгол Улсын Зэвсэгт хүчинтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, монгол цэргүүдээ тээвэрлэх боломжтой болсонд баяртай байгаагаа илэрхийлж, бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа онцолсон юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.187.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.