БХЯ/: Дэлхийн цэргийн соёлын наадамд амжилттай оролцлоо
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-12
ҮБХИС-ийн "Цэргийн Хөгжмийн Политехник Коллеж"-ийн багш, сонсогчдын бүрэлдэхүүн 2023 оны 10 дугаар сарын 06-наас 10-ны өдрүүдэд БНСУ-ын Батлан хамгаалахын нийслэл хэмээгддэг Герюн хотод Хуурай замын цэргийн фестивалийн хүрээнд жил бүр зохион байгуулагддаг "Дэлхийн цэргийн соёлын наадам-2023"-д амжилттай оролцлоо.
Энэ удаагийн "Дэлхийн цэргийн соёлын наадам-2023" арга хэмжээнд АНУ, БНСУ, БНСВУ, БНТУ болон Монгол Улсын цэргийн хөгжмийн багууд оролцож, хамтарсан болон бие даасан уран бүтээлүүдээ танилцуулж, Монгол Улсын батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг сурталчлав.
"Дэлхийн цэргийн соёлын наадам-2023"-д амжилттай оролцсон ҮБХИС-ийн "Цэргийн Хөгжмийн Политехник Коллеж"-ийн багш, сонсогчдын бүрэлдэхүүнд БНСУ-ын Нэгдсэн хүчний Хуурай замын цэргийн Жанжин Штабын дарга, генерал Пак Жөн Хван болон Герюн хотын захирагч Ли Ын У нар тусгайлан баяр хүргэж, талархаж буйгаа илэрхийллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.178.211)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.