БХЯ/: АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ХУРАНДАА Т.ГАНБАТ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-18
Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, хурандаа Т.Ганбат БНСУ-ын Агаарын цэргийн хүчний Жанжин штабын дарга, генерал Чон Сан Хуагийн урилгаар 2023 оны 10 дугаар сарын 15-наас 18-ны өдрүүдэд БНСУ-д ажлын айлчлал хийж, 14 дэх удаагаа зохион байгуулагдаж буй “Сөүлийн агаар-сансар, батлан хамгаалах аж үйлдвэрийн олон улсын үзэсгэлэн”-д оролцов.
Айлчлалын үеэр БНСУ-ын Агаарын цэргийн хүчний Жанжин штабын төлөвлөлт хариуцсан штабын дарга, хошууч генерал Чин Ён Сын Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбатыг хүлээн авч, хоёр талын уулзалт хийв. Уулзалтын үеэр хоёр тал батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудал болон Монгол, Солонгосын Агаарын цэргийн хүчний хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал солилцлоо.
Мөн командлагч, хурандаа Т.Ганбатыг АНУ-ын Номхон далайн Агаарын хүчний командлагч, генерал Кеннет С.Вилсбах хүлээн авч уулзаж, Монгол, Америкийн Агаарын цэргийн хүчний хамтын ажиллагааны талаар болон харилцан сонирхсон асуудлаар ярилцав.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.237.164)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.