Хан-Уул дүүргийн “Баялаг бүтээгч”-д татвар, нийгмийн даатгалын шинэчилсэн хууль тогтоомжийг таниулах багц сургалтыг зохион байгууллаа
Б.Норовням
Үйл явдал
/
2023-11-23

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Бүтээгч-Хан-Уул 2023” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Монголын татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгтэй хамтран Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагуудад татвар, нийгмийн даатгалын хууль тогтоомжийг таниулах  сургалт зохион байгууллаа.

Сургалтаар аж ахуйн нэгж байгууллагуудад санхүүгийн тайлагналын шинэ “э-баланс”-ын нэвтрэлт, хэрэгжүүлэх арга зам, аргачлал, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн шинэчлэл, үнэ шилжилтийн тайлан бэлтгэх,  нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчилсэн танилцуулга зэрэг багц сургалтад төр, хувийн хэвшлийн 500 гаруй чиг үүргийг ажилтан, албан хаагчид хамрагдлаа.

Мөн санхүү, бүртгэлийн мэргэжилтэн, татвар, нийгмийн даатгалын байцаагч нар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.

“БҮТЭЭГЧ-ХАН-УУЛ 2023”

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.182.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.