Татварын хэлтсийн албан хаагчдад шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэн өглөө
Б.Норовням
Үйл явдал
/
2023-11-21

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн Татварын хэлтэст шаардагдах иж бүрэн олон үйлдэлт лазер принтер, компьютер, процессор, проектор зэрэг нийт 4 нэр төрлийн 70  гаруй сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж гардуулан өглөө.

 

 

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Татварын хэлтсийн ажилтан, албан хаагчдад тэдний ажиллах нөхцөлийг  сайжруулж, ажил үүргээ хэвийн явуулах боломжийг хангах үүднээс дүүргийн зүгээс тодорхой хэмжээгээр шийдвэрлэн ажиллана. Цаашид Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын материаллаг баазыг бэхжүүлэх, сайжруулах зорилгоор дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгцээт тоног төхөөрөмжийг шинэчлэн ажиллана” гэлээ.

Татварын хэлтсийн дарга Г.Сүрэнтамжид  “Иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, өдөр тутмын үйл ажиллагаанд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэн өгсөнд алба хаагчдынхаа өмнөөс талархал илэрхийлэв” гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.187.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.